Queens Kitchen

Итали гэхээр юуны түрүүнд танд паста бодогддог болов уу? Хийхэд амар бөгөөд энгийн гар доорх зүйлсээр хийж болох амтат оройн хоол юм.

Бяслагтай Итали карбонараг хэрхэн хийх жорыг та бүхэндээ хүргэж байна.

Орц:

  • 400 гр Спагеттины гоймон
  • 150 гр жижигхэн дөрвөлжилж хэрчсэн гахайн мах /гахайн махан хиамаар орлуулж болно/
  • 100 гр үрсэн бяслаг / Хатуу бяслаг болон, Моцеррелла /
  • 2 хоолны халбага оливийн тос
  • 3 өндөгний шар+1 бүтэн өндөг
  • 80 мл цагаан дарс
  • 1 жижиг сонгино /хэрчсэн/
  • 5 гр нунтаг перц
  • Давс

/ Хооллох хүний тоо 3-4 /

Нэмэлт орц: 
Цагаан дарс /хийхгүй ч байсан болно

Зааварчилгаа:
– Гоймонгоо давстай усанд зааврын дагуу чанаад үл ялиг устай шүүнэ.
-Гахайн махаа жижиглэж хэрчинэ.
-3 өндөгний шар, нэг бүтэн өндгөө саванд хийж сайн хутгаад, дээр нь сайн үрсэн бяслагныхаа 3/4-ыг хийж үл ялиг өтгөртөл нь хутгана.
-Дээр нь нунтаг перцээ хийж ахин хутгаарай.
-Оливийн тосоо хайруулын тавганд хийж сайтар халаагаад гахайн махаа хийж борлотол нь шарна.
-Гахайн махаа тусад нь саванд хийж тавиад, хайруулын тавган дээрээ сонгиноо хийж 5 минут хуураад цагаан дарсаа хийнэ. Тэгээд сонгиноо шаргал өнгөтэй болтол нь дахин хуурна.
-Гахайн махаа шаргалтсан сонгино дээрээ хийж холиод бэлэн болсон спаггетины гоймон дээрээ хийж хутгаад, бяслаг, өндөгтэй холимогоо хийж зөөлөн гал дээр 5 минут орчим жигнэнэ.
-Бэлэн болсон карбонарагаа тавгалаад дээр нь үлдсэн бяслагаа цацаарай.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)